Дуслын шингэн, тарианы нөөц тасалдах эрсдэл арилжээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ЭМЯ-ны төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагуудын хамтаар "Айвико" тарилгын эмийн үйлдвэрт ажиллаж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор урд хөрш Үүний улмаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм, тарилга үйлдвэрлэлийн түүхий эд материал бүтээгдэхүүнийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүсээд байсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна.

251329893 263361689135850 3103841521065524692 n

251281331 263361602469192 4458518292213226631 n

Энэ хүрээнд

Шадар сайд С.Амарсайхан "Айвико" тарилгын эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ "Цар тахлын халдвар тархсан хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд нэн шаардлагатай эм, тарилгын шингэнийг тасалдуулалгүй үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлээд, энэ удаад төрөөс дэмжлэг үзүүлэн, тусгай үүргийн онгоц гаргаж, тус үйлдвэрт нэн шаардлагатай Тиймээс та бүхэн эм тарилгынхаа үнийг нэмэхгүй байх, цаашид галт тэргээр болон Замын-Үүдээс бусад хилийн боомтоор бүтээгдэхүүнээ татан авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нөөцөө тасалдуулалгүй бүрдүүлэх, ЭМЯ, Эмийн агентлагт хүсэлтээ уламжилж тулгамдсан асуудлаа шийдвэрлээд ажиллах хэрэгтэй" гэж сануулсан байна.

251655388 263361802469172 7708427252145780907 n

251801790 263362045802481 2434611649671106835 n

Дашрамд танилцуулахад "Айвико" тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан юм.

Ү Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын "Эм үйлдвэрлэлийн зохистой дадал"-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхтэй, чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс Европын фармакопейн шаардлага хангасан эмийн түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа манай улсын энэ чиглэлийн шилдэг үйлдвэрүүдийн нэг аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.