Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинг бууруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж, нэвтрүүлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалсан юм.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Засгийн газраас иргэдийг 3-р тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ. Иргэд, аж ахуйн нэгж 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалж байна" гэжээ.

0 02 08 66d83ee2c446de1e68595c98b13bd5b519152d07bdec16bd11c3e47dbebadaec 1c6da77ea00a56

1ZFAkDDH2dPvAKVpFi8m

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байгаа юм. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсад жижиг дунд үйлдвэр үйлчилгээний 62,263 аж ахуйн нэгж, 906,495 ажилтан байгаа юм.

0 02 06 2a28da0d8c95a7ab62423a9cdd34583d19379b984000f4df01666df3192a16b4 1c6da77e9691a8

0 02 08 b97c9aaca7043cc669f045ab155045263e6e9b1862f536c19287a7111f8a5be4 1c6da77ea0d845

Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод, "Энэ оны гуравдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар "Монгол соёл-Монголын баялаг" цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм" гэсэн байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11,600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5,600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Нийтдээ 33,600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг бүрдүүлж байна.

0 02 06 0829abe5a30c5bc7d682832c7847663069645ec43c11a4f3a7e6b324eed10b1d 1c6da77e96b294

0 02 06 c6ca094f337bbfa5ce3152dba3c23ddcb9907078f63ee102342d1703da061bf4 1c6da77e968137

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.