? LIVE: Ардчилсан намын "Онц их хурал"-д Ц.Элбэгдорж оролцож байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. 

Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  ялагдал хүлээсэн зэрэг нь .

Ардчилсан намын 200 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 1318 төлөөлөгч өнөөдрийн Онц их хуралд оролцож байна.

FB IMG 1636090872516

FB IMG 1636090878500

Ардчилсан намын дунд шатанд засаглаж байгаа 8 аймаг,бусад 13 аймгийн намын дарга болон гишүүд тамга тэмдэгийн хамт их хурлын танхимын хойморт байрлах газрын зураг дээр тамгаа дарж үлдээснээр онц их хурлын нээлт эхэллээ. Ардчилсан намын Онц их хуралд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж. Батсуурь, Н.Ганибал, А.Адъяасүрэн нар оролцохоос гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,  Арчилсан намын анхны дарга, МУ-ын баатар  Э.Бат-Үүл нар хүрэлцэн иржээ.

FB IMG 1636090869530

FB IMG 1636090866245

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.