СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-04

БСШУ-ны сайд амиа алдсан сурагчийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хүчирхийлэгчийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Тэрбээр "БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. .

Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл .

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй.

Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй.

Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, .

Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье.

Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно.

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !" хэмээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.57.92.192

Захирал , ангийн багш, байрны багш, засаг дарга гээд бүх албан тушаалтнуудад төрд эргэж ажиллахааргүйгээр хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
3 жилийн өмнө
64.119.17.142

Яг зөв арай ч дээ тийм муухай харгис зантай хүмүүс боловсролын байгууллагат байх ёсгүй.хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
202.179.24.65

Angiin bagsh zahiral 2iig xvnii ner tord xaldsan xvvxdiin xvchirxiilel xiisen gex met xergeer shorond suulga.

Zochin
3 жилийн өмнө
192.82.80.30

Buh surguuliis mergejliin ondor tuvchnii haruul hamgaalalt kamertai bolgohgui bol bolohgui bolj bn erhem saidaa

Хяналт хийх хэрэгтэй хүний наймаа ч бж болно
3 жилийн өмнө
103.212.117.47

Бүх аймагт хүүхэд хамгаалалын асуудал хүнд хэвээр байна. Чадвартай дарга гэж байхгүй харин хүн чанартай хүмүүс бол байгаа тэр хүмүүсийг эрэн хайна олж даргаар таниж тавьж байж асуудал цэгцэрнэ. Бүх аймгийн оюутаны байр сурагчдын дотуур байрыг шалгах санал гаргаж байна. Энэ байдал бол нууц байсан хогийн дөнгөж зах зух нь шүү.

Ariunaa
3 жилийн өмнө
192.82.67.241

medj bsanch medeeguim shg bdg tiim l bagsh nar boltson barag hvvhdvvde muulj suudg yun anhaaral tawih zagnaj zandarhs oor yachij chadggui nuuts g bol hadgalj chaddgui hoorondoo am uraldan yritsgaaj bdag tiim bolhoor hen ch nuuts hadgalj chddgui bagsh nartaa yu yrihim bee

Зочин
3 жилийн өмнө
64.119.16.20

Тэр нэг гайтай найз охин нь юув дээ.

Zochin
3 жилийн өмнө
192.82.86.51

Ohind tuslah ni baitguia Ner toriin gutaaj ,niilj deerelhej baisan bna shtee Ter hamatanii bagsh bol bugdiig medej baisan l bga bugdiin shorond horij busad hodoonii bagsh nart surgamj bolgoh heregtei

Зочин
3 жилийн өмнө
66.181.160.49

Хүүхэд хамгааллын баг гэж шал худлаа. Зөвлөлд нь захирал,эрхлэгч нар нь өөрсдөө орчихдог өөрсдийгөө хамгаалаад үнэн дүр төрхийг хэлдэггүй. Засаг дарга нар нь өөрсдийнхөө томилсон чадваргүй нөхдүүдээ хамгаалаад бүтэх 2 жил болж байхад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай нэг удаа ч орж ирж танилцахгүй. Ажлыг үнэлдэггүй, ажлын төлөвлөгөө ч байхгүй ажиллаж байгаа эрхлэгч захирлыг яахав. Ийм байхад юу нь хүүхэд хамгаалал ёстой үлгэр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.