СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ зун ихэнх нутгаар зуншлага сайн байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын онцгой комиссын даргын тушаалаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээг хийжээ.

Харин ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад цахимаар зудын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулсан байна.

Зудын эрсдэлийн үнэлгээг 21 аймагт хийхдээ “Хөдөө аж ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, орон нутаг дахь коронавирусын халдварын нөхцөл байдал, хадлан бэлтгэл, малын гоц халдварт өвчний голомттой, отор нүүдэл ихтэй аймгуудын нөхцөл байдал, хүйтний улирлын цаг агаарын төлөв”-д тулгуурлажээ.

Энэ зун ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджийн орчим буюу дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага сайн байлаа.

Иймээс зудын эрсдэлийн үнэлгээгээр Өмнөговь, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд “ДУНД”, бусад аймгууд “БАГА” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. 21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.