Баянхонгор аймагт 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орно

УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр нар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Номгон сургуулийн өргөтгөлийн барилгын явцыг шалгалаа.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Номгон сургуулийн өргөтгөлийн 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орох юм. . Мөн тус аймгийг тэлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эхлүүлсэн шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

250959184 1086934042135709 1483268668608132049 n
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд аймаг дахь Политехникийн коллежид ажиллалаа. Дэд сайд сургуулийн барилга байгууламж, цахим сургалтын төв, Автын дадлагын газар, Сантехникийн дадлагын газруудтай танилцаж хэлсэн үгэндээ сургууль материаллаг баазын хувьд сайн байна. Суралцагч олонтой, багшлах боловсон хүчний нөөц бүрдсэн байна гэдгийг онцоллоо. . Цаашид сургуулийн хөгжлийг дэмжиж хотхон бий болгох чиглэлээр шинэ сууршлын бүсэд газар олгуулах асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлүүлэхийг сургуулийн захиралд үүрэг болголоо. Тус коллеж нь нийт 54 багш, 45 ажилтантай, 960 гаруй оюутан суралцагчид, 23 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

250875437 1086933968802383 8678065799603443967 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.