ЭХЭМҮТ-ийн эмч ажлын байран дээрээ амь насаа алджээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч урьд шөнө /2021-11-02-оос 3-нд шилжих шөнө/ ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэг гарчээ.
Талийгаач тухайн үед жижүүрт гарч байсан бөгөөд эрчимт эмчилгээний тасгийн эмч байсан аж. ЭМЯ-аас "Тухайн эмчийн зүрх гэнэт зогссон гэсэн урьдчилсан онош тогтоогоод байна. Гэхдээ задлан шинжилгээний дүгнэлтээр нас барсан шалтгаан нь тодорхой гарна" гэсэн мэдээллийг өглөө.
Харин бидэнд олсдон мэдээллээр "Манай эмч олон жил ЭХЭМҮТ-д ажилласан туршлагатай эмч. Урьд шөнө үзлэгээ дуусгаад амрах өрөө рүү орсон болох нь камерын бичлэгт үлдсэн гэсэн. Өглөө ээлж солилцох үед эмч байхгүй, хаалга нь түгжээтэй байсан тул ажилтнууд хаалгыг эвдэж ороод нас барсан байсныг нь мэдсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.