Жефф Безос цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хоёр тэрбум ам.доллар амлажээ

АНУ-ын "Амазон" компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос байгалийн амьдрах орчныг сэргээж, дэлхийн хүнсний системийг сайжруулах төсөлд хоёр тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа зарлажээ.

Түүнчлэн тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн хямралд хувийн хэвшлийнхэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн онцолсон бөгөөд түүний бизнес энэ хөдөлгөөнийг удирдана гэж амласан юм.

Жефф Безос уур амьсгал, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг дэмжих 10 тэрбум ам.долларын "Безосын Дэлхийн сан"-г бий болгосон бөгөөд энэ удаагийн хоёр тэрбум ам.долларын хандив нь уг сангаас гарах аж.

2030 онд гэхэд ойн хомсдолын асуудлыг шийдэх энэхүү төсөлд 100 гаруй улс гарын үсэг зураад байгаа билээ.

Дэлхийн цаг уурын хямралыг шийдвэрлэх нь зөвхөн Засгийн газруудын хариуцлага биш гэж Безос тэмдэглэжээ.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.