Охиныг нь наймаалсан найз залууг нь хутгалж хороожээ
Холливудын "Taken" уран сайхны кинонд гардаг шиг үйл явдал АНУ-д гарсан талаар мэдээллээ.
АНУ-ын Вашингтон мужийн Спокане хотын цагдаагийн газарт аравдугаар сарын 22-ны өдөр цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд хаясан машинаас өмхий үнэртэж байгаа тухай дуудлага иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу очиж машиныг шалгахад дотроос нь өмхийрч ялзарсан хүний цогцос олдсон байна.
Уг цогцос нь жилийн өмнө сураггүй алга болсон 19 настай Эндрю Соренсен гэгчийнх болохыг тогтоожээ. Хэргийн мөрдлөг үргэлжилж цогцос олдсоноос хойш долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 29-ний өдөр 60 настай Жон Эйзенманыг уг хэрэгт холбогдуулан баривчилж, нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэрэгт буруутгаж, сая ам.долларын барьцаа шаардсан байна.
Эндрю Соренсен нь Эйзенманы охины найз залуу байсан бөгөөд охиныг нь хууль бус хүний наймааны хохирогч болгосон тул 2020 оны 11 дүгээр сард амь насаа алдсан болохыг тогтоожээ. Эйзенман охиныг нь хүний наймаанд зуучилсан болохыг олж мэдсэнийхээ дараа найз залуу болох Соренсены гэрийнх нь гадаа очиж, ирэхийг нь хүлээж байгаад хутгалж хороосон байна. Дараа нь цогцсыг нь машиныхаа ачаан дотор нуусан байжээ.

Соренсен найз бүсгүйгээ Сиэтл хотод 1,000 ам.доллараар худалдсан баримтыг цагдаа нар олсон байна. Эйзенман охиноо аварч, Спокане дахь гэртээ авчирчээ. Үүнээс сарын дараа найз залуугийнх нь гэрийн гадаа очиж хулгайлан, хүлж толгой руу нь цохиж, хутгалсан нь үхлийн шалтгаан болжээ. Охиныг нь наймаалсан этгээдийг хороосныхоо дараа машинаа Умард Спокане хотод орхиод хэргийн газраас зугтсан байна.
Эх сурвалж: Daily Mail, USA Today
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.