Өмнөд Суданд онгоц осолдож, таван хүн нас баржээ

Өмнөд Суданы Жуба олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удаагүй байсан ачааны нисэх онгоц мягмар гарагийн өглөө осолдож, дор хаяж таван зорчигч нас баржээ.

Осолдсон ачааны онгоцыг Өмнөд Суданд бүртгэлтэй орон нутгийн агаарын тээврийн "Euro Airlines" компани ажиллуулж байсан юм.

Жуба олон улсын нисэх онгоцны буудлын Ерөнхий захирал Кур Куолын хэлснээр, Тэрээр "Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ослын нарийн шалтгааныг тогтоох хороог байгуулах шаардлагатай тул цаг хугацаа хэрэгтэй" хэмээсэн байна.

Өмнөд Судан улсад агаарын тээврийн аюулгүй байдлын асуудал түгээмэл гардаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хэд хэдэн онгоц осолдсон билээ. 

unnamed

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.