11.513 иргэнд ипотекийн зээл олгожээ

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 9 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 787.2 тэрбум төгрөгийн зээлийг 10.5 мянган өрхөд олгосон бөгөөд 2021 онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

251064035 3019632288288811 4293288566797404908 n

Монголбанкнаас 2021 оны 10 болон 11 дүгээр саруудад тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу .

Түүнчлэн, тус хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзахын зэрэгцээ холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.