Нигерт 21 давхар барилга нурж, гурван хүн нас баржээ

Нигерийн Лагос хотын өндөр зэрэглэлийн бүсэд баригдаж байсан 21 давхар орон сууцны барилга нурсны улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй алга болоод байна.

гэж гэрчүүд мэдүүлжээ. Лагос хотын захирагчийн орлогч Обафеми Хамзатыг ослын газарт ирэхэд бухимдсан олон нийт түүнийг угтан авсан байна.

Барилгын ажилтнуудын хэлснээр тус барилга нь хоёр жилийн турш баригдаж байсан бөгөөд юунаас болж нурсан нь тодорхойгүй байгаа юм.

Лагос хотод барилгын дүрэм журмын хэрэгжилт сул байдаг тул ийм төрлийн осол гарах нь түгээмэл байдаг гэнэ.

1d998e048bb84d5997210fc82828cdc3

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.