СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-01

🔴 LIVE: Н.УЧРАЛ: Хүүхдийн мөнгийг банканд хуримтлуулж, хүүлэх гэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Учралаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг та хувь гишүүний хувьд дэмжих үү?

-Албан ёсоор яригдсан зүйл байхгүй. Зохицуулалтаасаа шалтгаалах байх. Иргэдтэй холбоотой нийтийн өмчийн тухай асуудал гэх мэт. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр парламентийн сонгодог зарчим руу явах шаардлага зүй ёсоор үүсэж байна. Сонгуулийн тогтолцоог хагас пропорциональ систем рүү шилжүүлэх тал дээр би санал нэгтэй байдаг. 76 жижиг тойрогт гишүүд төсөв тавиулах гээд байхаас улс орны хэмжээний асуудлыг томоор шийдэхгүй байна. Ийм төсөв ч батлаад байна.

Улсын хэмжээний эрх ашгаа жагсаагаад нэгдүгээрт, агаарын бохирдлоо бууруулъя, хоёрдугаарт, автомашины түгжрэл бууруулъя, гуравдугаарт, том том төслөө хөдөлгөе гэх мэтээр ажиллах ёстой. Ямар ч реформыг төсөвтэй хамтатгаж хийхгүйгээр явдаггүй. Жишээ нь, боловсролын реформ хийе гээд ярьж л байна. Төсөвт энэ зардал алга. Тогтолцоог төсөвтэй нийцүүлэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ч гэсэн төсвийн захиран зарцуулалтыг маш ойлгомжтойгоор зохицуулах ёстой. 

Үндсэн хууль дээр иргэдийн саналыг нээлттэй сонсож, зарим дагаж мөрдөх зохицуулалтыг анхаарах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрөгч парламент өргөн цар хүрээтэйгээр баталсан. Дагалдах маш олон хууль батлах асуудал хүлээгдсээр байна. 

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк Чингис хаан банканд хадгалуулсан сангуудийн мөнгөө авч чадахгүй байна гэж байна. Капитал банк шиг зүйл болох вий?

-Би банкуудтай хариуцлага тооцох, шаардлагатай төсөв мөнгөө татаж авах ёстой гэсэн байх суурьтай хүн. Шүүхээр яваад Капитал банктай холбоотой хуримтлалыг шийдэж чадахгүй бол улс болон иргэд хохироод үлдэх вий. Дээрээс нь төсөв дээр хүүхдийн мөнгийг хуримтлал болгоно гэж байна. Байж болохгүй зүйл шүү дээ. Хаана хадгалах юм бэ. Хүүхдийн мөнгийг банканд хадгалуулж, банк эргээд хүүтэй зээлж хүүлээд байж болохгүй биз дээ. Банкууд бүгдийн толгой дээр гарчихлаа. Орон сууц, машин тэрэгний зээл өгсөөр...

Албан ёсоор би нэг зүйл хэлье. Сүүлийн үед хөрөнгө оруулалт хийдэг нэвтрүүлгүүд гардаг болж. Банкны захирал ширээний ард суучихаад хувийн компаниудад хөрөнгө оруулна гэнэ. Бид нарын хуримтлал дээр үйл ажиллагаа явуулдаг банкны эзэн хувийн компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болж байна. Банкууд өөр салбарын бизнес эрхлэгч болж байна. Өмнөх парламентийн үед ХХБ-ны асуудлыг ярьж байсан. Одоо давтагдаж байна.

УИХ дээр ч гэсэн стратегийн том том компаниудад хувьцаа эзэмшдэг гишүүд байна. Тэд том ашиг сонирхлын зөрчилтэй байна. Нийтийн мэдээллийн хууль хэлэлцэнэ. Лицензүүдийг ил тод болгох ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хэн ч биш
2 жилийн өмнө
64.119.23.62

Далдуур хуйвалдаж банkуудад ашигтай шийдвэр гаргасныхаа төлөө хувb авна. Ханаж цадахыг мэдэхгүй хувалзнууд

зочин
2 жилийн өмнө
192.82.86.184

Ийм зөв үзэл бодолтой гишүүд олон байгаасай.Мөнгө төгрөгтэй хүмүүс янз бүрийн юманд автахгүй юм даа.Өртэй эсвэл мөнгөгүй орж ирчээд яаж мөнгө олох вэ гэдэг хүмүүс дэмий бга юм.

Зочин
2 жилийн өмнө
122.201.22.168

Капитрон банк бол жихэнэ хувалз цус сорогч ханаж цадахаа мэдэхгүй шүү..

zochin
2 жилийн өмнө
202.9.40.61

Huukiin ued B.Javhlan.MB nii Lhavgasuren 2 chin MU iin mungenii bodlogo.irgediin amidraliig bhgui bolgoloo.Nasaara ajillaj 20 k huraaj bankind hiij .ulsdaa ch nemer bolj bhd huug n 4.5% boltol buulgaad.huugui hadgalmjiig 00 bolgosnoo odoo bur hariltsah dans gj ner egeed bur huugui bolgochihoj bga uom.Humuusee deeguuree hulgailj ideed ta bidnii 5 k ediin zasgiin ergeltend mash baga huuteigeer ergelduulj bidniig hohirooj bn.Iim hulgaichaas ulsiin albaa salgaj avaach.Tsaashid chadvarguigee norolson.Terbumtani mungiig 00 huutei ashigla.Irgediin heden k aas huu hasah.tarvar avahiig eserguutsej bn.Huuhdiin had.aas tatvar avna.Zevuun hun hoguud.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.