СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-01

LIVE: Д.Ганбат: Гишүүдийн тойрогтоо тавьсан дөрвөн тэрбум төгрөгийг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын дэд дарга Ц.Оюундарь нар мэдээлэл өглөө.

Д.Ганбат "Эхний асуудал нь Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөвт өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Мөн төсвийн төсөлд "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл"-өөс өгсөн санал дүгнэлтийг сонслоо. Гишүүд саналаа хэлсэн. ҮАГ-ыг ажлаа хийх боломжоор сайтар хангах ёстой юм байна гэдэг дээр гишүүд санал нэгдсэн. Харин "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл"-өөс өгсөн санал бодитой байна гэж дүгнэлээ. Улсын төсөв 11 дүгээр сарын 12-оос өмнө батлагдах ёстой. АН-ын бүлэг саналаа дөхүүлж байгаад өгнө" гэлээ.

- АН-ын бүлэг дотор болж байгаа асуудал юу болж байна вэ? Хоёр даргатай болсон байсан?

- АН-ын бүлгийн дарга би ажлаа хэвийн хийсээр л байна. Засгийн газартай хамтарч ажиллах ёстой. Монгол Улс бидний улс учраас засаж сайжруулах зүйл дээр хамтрах ёстой. Тэрнээс АН ямар нэгэн сайд авья барья гэсэн юм байхгүй. Ардчилсан улсад амьдарч байгаа хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй биз дээ. 

- Төсөв өргөн бариад сар гаран болж байна. Одоог хүртэл танай бүлэг дүгнэлтээ гаргаж өгөөгүй байгаа нь танай бүлгийн эрхзүйн чадамжгүй болсонтой холбоотой юу?

- Хуулийн хугацаагаа л барьж байна. Эрх баригчдаас тодруулах юм аа тодруулаад явж байна. Төсвийн 2 дахь хэлэлцүүлэг дээр бид дүгнэлтээ гаргаж өгөх хуулийн хугацаатай. 2022 оны төсөв 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой байхаар байна. Бид анхаарч ажиглаж байна. Үүнээс гадна 440 гаруй арга хэмжээг санхүүжүүлэхээр байгаа ч 62 хувь нь зураг төсөлгүй байгаа учраас бид үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Ковидын үед төсвөө сайн хэлэлцээгүй. Энэ оноос арай өөр болох байх. Зарлагын дэд хороо, Үндэсний аудитын газрын дүгнэлтүүдээс гадна сөрөг хүчин бас хяналт сайтар тавина. 

- Гишүүдийн тойрог бүрт дөрвөн тэрбум төгрөг тавьж өгсөн гэсэн?

- Ганц нэг гишүүн цар тахлын хүнд үед ийм их мөнгө тавих нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн. Дур дураараа өөрийнхөө тойрогт 4 тэрбум тавих нь буруу гэдэгтэй би санал нэг байна. ҮАГ бүх юм хуулийн дагуу байна л гэж байна. Төсөвт шүүмжлэх зүйл их байна. 

- Та бүхэн Засгийн газрын үйл ажиллагаа юу гэж дүгнэж байна вэ?

- Дүгнэх болоогүй байна. Гэхдээ Оюутолгойн асуудал дээр онцгой анхаарал хандуулж байна. ЗГ-ыг гэрээ хэлцэл хийх боломжоор хангах ёстой. Ер нь бол энэ Засгийн газар муу ажиллаж байгаа гэж дүгнэж болно. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.