Тайширын усан цахилгаан станцын дэргэд 1 тэрбум м.куб ус бүхий хиймэл нуур үүсжээ

Тайширын усан цахилгаан станц нь бүс нутгийг ногоон эрчим хүчээр хангаж, орчны экосистемд эергээр нөлөөлж байна

Тайширын усан цахилгаан станц нь 2008 оноос хойш Завхан болон Говь-Алтай аймгийн төв, зэргэлдээх 8 сумын айл өрхийг эрчим хүчээр хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 250 сая кВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэж, 140 сая төгрөгийн татаасын өртгийг хэмнэжээ.

Усан цахилгаан станцын дэргэд 1 тэрбум м.куб ус бүхий хиймэл нуур үүсэж, 100 гаруй км үргэлжлэх нуурын эрэг дагуу ойролцоох 4 сумын айл өрх уламжлалт мал аж ахуйгаа эрхлэж, бүс нутгийн агаарын чийгшил үлэмж нэмэгдсэн ажээ.

Манай орны нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дотроос усан цахилгаан станцыг хамгийн тохиромжтой гэж үздэг бөгөөд ойролцоох нутагт усалгаатай газар тариалан эрхлэх, аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, загас үржүүлгийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

250239481 1739812829540896 6066864354053700771 n

250307071 1739812822874230 4105342338925936577 n

250464684 1739812922874220 3310249894441535222 n

250239468 1739812742874238 2503186910412593187 n

250497993 1739812682874244 3826837682684516230 n (1)

250425796 1739812752874237 4408769663821115768 n (1)

Мөн Тайширын усан цахилгаан станцаас 9 дахин илүү суурьлагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс тэр чигтээ эрчим хүчний ногоон эх үүсвэрээр бүрэн хангагдах юм.

Энэ мэтчилэн байгалийн шавхагдашгүй нөөцөөр, хүн амын тасралтгүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлснээр хямд, найдвартай цахилгаанаар ард иргэдээ болон бизнес эрхлэгчдээ дэмжих бодит алхам болно.

Эх сурвалж: Улсын их хурлын ХМОНХХ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.