С.Жавхлан суултаа зогсоожээ

Сүхбаатарын талбайд 17 дахь хоногтоо суулт зарлаж, "Монголоо аваръя" хөдөлгөөн өрнүүлсэн МУГЖ С.Жавхлан урьд шөнө /2021-11-01/ суултаа түр зогсоожээ.

Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар суултаа зогсоосон бөгөөд "Эргэж ирнэ" гэдгээ өөрийн цахим хуудастаа мэдэгдсэн байна. Мэдэгдэлд "МУГЖ С.Жавхлан хүйтэн газар удаан сууснаас нуруу нь татаж, хамраас нь гарсан цус тогтохгүй биеийн байдал нь муудсан тул яаралтай эмнэлгийн тусламж авахаар явлаа. Бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ" хэмээсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.