М.Энхболд: "Зуунмод-Манзушир" чиглэлийн автозам ашиглалтад орсон нь цогцолбор байгуулах эхний ажил

"МАНЗУШИР" цогцолборын эхний ажил болох "Зуунмод-Манзушир" чиглэлийн 7.0 км автозам ашиглалтад орж, улсын комисс хүлээн авлаа. 

"Манзушир хутагт сан"-гийн тэргүүн М.Энхболдын санаачилсан "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын эхний ажил Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон 7.0 км автозамын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдрөөр албан ёсоор нээлээ.

Энэхүү зам нь 350 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийг сэргээн засварлан, түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Төв аймаг олон улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох боломжийг бүрдүүлэх учиртай.

Уг автозам нь хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой зам болсноороо онцлог юм.

247073832 10220427648423147 7537154317734806141 n (1)

250976492 1222839474863585 3760523993504532029 n (1)

251063464 1222839548196911 4498247267931257852 n (1)

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.