УИХ-ын нэгэн гишүүн хүчингийн хэрэгт холбогджээ

УИХ-ын шинэ гишүүдийн нэг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан асуудалд холбогдсон. Хуулийн байгууллага тэр гишүүнийг шалгаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Тэгвэл дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогджээ.

Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн байна. .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.1 ДАВАА № 214 (6691)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.