СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-10-29

ТАНИЛЦ: Допингийн шинжилгээ өгсөн 18 бөхийн нэрс

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хүй долоон хутагт наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад ирүүлснийг өчигдөр /2021.10.28/ Монголын үндэсний бөхийн холбоо танилцуулсан.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав: "МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхөд дараах арга хэмжээг авна.

Үүнд:

-Тухайн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах,

-40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох,

-Дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрмэндээ шинэчлэн оруулсан" гэлээ. 

Допингийн шинжилгээ өгсөн 18 бөхийн нэрс:

1. Монгол Улсын арслан Ц.Содномдорж /сайн дураараа шинжилгээ өгсөн/
2. Монгол Улсын арслан Э.Оюунболд /магадлал өндөр/
3. Улсын харцага Б.Бат-Өлзий
4. Улсын харцага Б.Зоригтбаатар
5. Улсын начин Ч.Батчулуун
6. Улсын начин Б.Чимэдвандан
7. Улсын начин Ш.Дарханбат
8. Аймгийн арслан Э.Ууганбаяр
9. Аймгийн арслан Э.Мөнхбаатар
10. Аймгийн арслан Э.Нямаа
11. Аймгийн арслан Д.Төрболд
12. Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
13. Аймгийн арслан Б.Хадбаатар /магадлал өндөр/
14. Аймгийн арслан Н.Батсайхан /магадлал өндөр/
15. Аймгийн арслан Ц.Адьяа
16. Аймгийн заан Б.Уртнасан /магадлал өндөр/
17. Аймгийн заан Э.Энх-Амгалан
18. Аймгийн заан Э.Мөнхжаргал
Эдгээр бөхчүүдээс улсын арслан Ц.Содномдорж болон улсын арслан Э.Оюунболд нар сайн дураараа шинжилгээ өгсөн бол бусад 16 нь шөвгөрсөн бөхчүүд юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

magadlal undur uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.