СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-29

Д.Занданбат: Ирэх онд АТГ-ын дарга 34.0 тэрбум төгрөг зарцуулна гэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын БСШУС-ын  байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулсан.

Тус дүгнэлтэд зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг онцолжээ. Үүнд: 

- ХЗДХ-ийн сайд 706.9 тэрбум,

- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 9.6 тэрбум,

- ШЕЗ-ийн дарга 79.5 тэрбум,

- Улсын ерөнхий прокурор 62.8 тэрбум,

- ХЭҮК-ын дарга 1.3 тэрбум,

- АТГ-ын дарга 34.0 тэрбум,

- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 15.3 тэрбум төгрөг,

- Үндсэн хуулийн цэцийн дарга 2.8 тэрбум төгрөг зарцуулахаар 2022 оны төсөвт суусан.

Аудитын дүгнэлтээр дээрх зардлууд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдаагүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.

Мөн Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлттэй бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна. Өөрөөр хэлбэл шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэлээ.

Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.