Алтанбулаг боомтоор өчигдөр 17 гадаадын иргэн, 238 тонн ачаа орж иржээ
2021 оны аравдугаар дугаар сарын 27-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-ын 11, Беларусь 2, Гүрж 1, манай улсын 3 нийт 17 иргэн хил нэвтэрсэн байна.
Харин тээврийн хэрэгслээр 283.8 тонн ачаа орж иржээ. Тус ачаанд, хүнсний бүтээгдэхүүн 99.4 тонн, гоо сайхны бараа 19 тонн, барилгын материал 53.2 тонн, кабель 15 тонн, цахилгаан бараа 9.1 тонн, химийн бодис 37.4 тонн, бусад төрөл бүрийн бараа 50.8 тонн тус тус багтаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.