Д.Өнөрболор: Алтанбулаг сумыг "Жишиг сум" болгох төсөв танагдаагүй
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хэрэгжих байсан "Жишиг сум" төслийг 2022 оны төсвийн төсөл хэлэлцэх үеэр унагаж, төсөвлөгдсөн хөрөнгийг өөр сумдад барилга байшингийн гаднах фасад барих ажил руу шилжүүлсэн хэмээн буруутгаж буй. Тэгвэл Д.Өнөрболор гишүүн өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр чуулганаар төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай хамт авхуулсан зургаа нийтэлж, "Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн голлох төв болсон Алтанбулаг сум “Боомт хот” болж хөгжих ёстой. Тус сумыг “Жишиг сум” “Боомт хот” болгоход 12 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ санаачилгыг Ж.Эрдэнэбат гишүүний хамтаар Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилготой байсан боловч төсвийн байдлаас шалтгаалж анхны төсөөлөл танагдаж 4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан. Цаашид Алтанбулаг сумаа "Боомт хот" болгоход шаардагдах төсвийг нэмэгдүүлэх талаар Ж.Эрдэнэбат гишүүнтэй хамтарч ажиллах болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.