“ХАЛАЛ” аргаар мах боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

 

 

.

Тус компанийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Бердимурат 1996 онд үүсгэн байгуулж, түүнээс хойш малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлж, улмаар 2016 оноос эхлэн Өлгий сумын 13 дугаар багт мах боловсруулах үйлдвэр барьж, сүүлийн үеийн зориулалтын тоног төхөөрөмж оруулж ирэн мал нядалж, мах бэлтгэн дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаад улс руу экспортлож эхэлжээ.

46844853 2304068929829070 4912814572211011584 n

Үйлдвэрийн хувьд дэлхийн стандартад өндөр үнэлэгдээд байгаа "ХАЛАЛ" мах боловсруулж, хаягдал болж байгаа малын дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж байгаагаараа онцлогтой юм.

.

Үйлдвэр нь одоогоор 60 гаруй ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.