? LIVE: "Нарантуул" ХТ-ийн худалдаа эрхлэгч нар: Хилийн цаана гацсан 10-30 сая төгрөгийн бараагаа ядаж авмаар байна

Өмнөд хөршид коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрээн хотын боомт хаагдаад арав гаруй хонож байна. Энэ хугацаанд импорт бараг бүрэн зогссон тул бараа бүтээгдэхүүний үнэд ямар өөрчлөлт орж байгаа талаар "Нарантуул" ХТ-ийн худалдаа эрхлэгчидтэй ярилцлаа.

Тэдний хувьд түрүү жил зарж чадаагүй хадгалсан бараа бүтээгдэхүүний борлуулж байна гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь эргэлтийн мөнгөө шавхан аравдугаар сарын эхээр өвлийн бараа бүтээгдэхүүнээ захиалсан байжээ. Гэвч гэнэт хил хаагдсан тул 10-30 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хил дээр гацжээ.

Одоо байгаа бараа нь дуусахаар цаашдаа яахаа мэдэхгүй байна гэсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тээвэрлэлтийн үнэ өссөн. 1500 юанаар ирдэг ачаа 400 мянган төгрөгөөр ирж байгаа. Худалдаа эрхлэгч нар бид тээвэрлэлтийн зардлын хөлсөө бага зэрэг нэмж байгаа болохоос бараагаасаа ашиг харж чадахгүй 5000-10000 төгрөгийн ашиг нэмж байна гэлээ.

Хил нээхгүй энэ байдлаараа удаад бараа дуусвал олон хүн ажилгүй болохоор байна. Цаашлаад зээл, түрээс гээд олон асуудал байна.

Хилээ ойрын хугацаанд нээж, бараа бүтээгдэхүүн оруулж ирэхгүй бол улирлын хувцасны худалдан авалт дуусна. Ямар ч хүн хил нээгдэхийг хүлээгээд өвлийн хувцсаа авалгүй хүлээж байхгүй шүү дээ. Энэ жил иргэдийн худалдан авалт сайн байгаа ч бараа байхгүй байна.

. Одоогоор 15 хоногийн нөөц бараа байна. Энэ бараа дуусвал яахыг мэдэхгүй байна.

Чихрийн тасгийн худалдагч: . 11 мянгаар авдаг байсан кофе 13 мянган төгрөг болсон гэдэг би түүн дээр нь ашгаа нэмээд 15 мянган төгрөгөөр зарахаар дур мэдэж, үнэ нэмж зарлаа гэдэг. Ер нь бол нэмэгдээгүй зүйл гэж байхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.