? LIVE: Ц.Өлзий: Туул голын бургасанд тархсан шүрэн цохны хүүхэлдэй нь хүнд ямар ч аюулгүй

Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой үүрлэсэн тухай нэгэн иргэн цахим хуудастаа мэдээлсэн юм. Тухайн амьтныг ОХУ-ын өмнөд хязгаар Краснодарын бүс нутгаас ирсэн. Уг хорхойд хазуулсан тохиолдолд арьс улайж хавдан харшил өгөх, цөөн тохиолдолд амь насанд хүртэл халтай байдаг хэмээн бичсэн юм. 

Бид уг асуудлаар Шинжлэх ухааны академийн шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Өлзийтэй уулзаж тодрууллаа. 

247598385 4834938489883777 738476393767429019 n

Ц.Өлзий: Зургаас харахад шүрэн цохны хүүхэлдэй байна гэдэг нь илт мэдэгдэж байна лээ. Манай улсад шүрэн цохны 80 гаруй зүйл бүртгэгдсэн байдаг. Шүрэн цох нь өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцэх гэсэн 4 үе шаттай.

Цахим хэрэгслээр явж байгаа зургийг харахад хүүхэлдэй хэлбэрт байна гэсэн. Энэ хүүхэлдэй нь өвөлжөөд хавар эргээд бие гүйцсэн шавж болно.

Шүрэн цох байгаль дээр ашигтай шавжид тооцогддог. Хөдөө аж ахуйн хортон болон ойн бургасны шавжтай тэмцэхэд бусад оронд биологийн аргаар тэмцэхэд хэрэглэдэг. . Бусад хортон шавжаар хооллодог учраас ашигтай шавж ажээ.
Их хэмжээгээр байна гэдэг нь Туулын бургасны хортон шавжийн тоо толгой ихэссэн байж магадгүйтэй холбоотой байх. 

247598385 4834938489883777 738476393767429019 n1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.