Хүрэн баавгай хоёр үхэр, дөрвөн ухна, 10 ямаа барьжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт баавгай дахин орж ирж айлын мал барих, гэр савардах, гэр дээр гарах тохиолдлууд гарсан байна. 

Тодруулбал  Цагаан-Уул сумын Өвгөд, Тосон багийн залгаа хэсэгт 2 айлын үхэр, Тосон багт 4 айлын ухна, 6 айлын 10 ямаа барьсан байна.

245665847 428957372119061 6459308464589615543 n

Мөн Тосон багийн өвөлжөөндөө буухаар бэлтгэн  барьсан  гэрлүү орохоор  гадна талаас  нь савардаж, гэр дээгүүр явж, бүрээсийг нь урьж, гэрийн унийг хугалсан байна. .

Хүрэн баавгай өдөр харагдахгүй хирнээ шөнө болгон ирж 2-3 бог мал барьж гэрийн гадуур эргэлдээд малчид түгшүүртэй байна гэсэн дуудлагын дагуу БОАЖЯ, мэргэжлийн байгууллагад мэдэгдэхэд тухайн газар нь баавгай нойрсуулах унтуулах буу хэрэглэх боломжгүй газар тул ирж ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймээс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж баавгайн байршил бүхий газар тандалт хийж, барьсан малын сэг зэмийг устгаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.