Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийг нээхэд бэлэн боллоо

Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар зорилтод бүлгийн болон 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв" ашиглалтад ороход бэлэн боллоо.

247596443 2943319455921806 3729463089102377234 n
Тус төв нь өрх толгойлсон, ажилгүй, хорихоос суллагдсан, архины хамааралтай болон зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” нь Сургалтын танхим, Модон эдлэл, Алтан мөнгөний дархан, Арьсан эдлэл, Гар урлал, Студи, Кофе шоп, Борлуулалт явуулах хэсгүүдээс бүрдэж байна.

.

248427148 2943319399255145 3087156732325399660 n

Мөн борлуулалтын хэсэг дээр долоон лангуу, 40 өлгүүр, 50 тавиур дээр 30-50 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар ажиллаж байна.
Цаашид архины хамааралтай болон зорилтод бүлгийн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч нөхөн сэргээж хөдөлмөрт бэлтгэхээр зорьж байгаа бөгөөд тус төв нь эрчүүдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.