СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-26

М.Оюунчимэг: Ковид тусаагүй иргэдийн хариуцлагыг урамшуулах хэрэгтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЭМЯ уг асуудалд анхаарвал сайн байна.. Харин цар тахал коронавирусээс өөрийгөө хамгаалаад өвчин тусаагүй, , нэг удаагийн дэмжлэг, сувилалд хамруулах зэргийг бодолцох ёстой гэсэн юм. 

Тэгвэл зарим нэг хэвлэл мэдээллийг хэрэгслээр түүний хэлсэн үгийг мушгиж, иргэдэд буруу ойлголт өгч байгаад тэрбээр дараах тайлбарыг өгчээ. 

"Үг дутуу сонсоод ташаа мэдээлэл албаар явуулаад байх шиг. Миний санаа иргэддээ урьдчилан сэргийлэх, нийтийн ЭМ-н салбараа хөгжүүлэх чиглэлд 2022 онд яаж анхаарах, бас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалж, дархлаагаа дэмжиж хариуцлагатай иргэддээ бид бас талархаж дэмжих юмсан гэж ярьсан" хэмээн жиргэжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.222

3 тун хийлгэсэн хүмүүст өндөрхөн дүнтэй сугалаа зарлачих. Бүх хүнд гэвэл аманд ч үгүй хамарт ч үгүй юм болно.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.