СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-26

Б.Батцэцэг: Өвлийн олимп болтол БНХАУ гадаад айлчлал авахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

БНХАУ-ын Эрээн хотод “КОВИД-19”-ийн халдвар бүртгэгдсэний улмаас энэ сарын 14-нд Эрээн хотын боомтыг  хаасан. Монгол улсын импортын 80 хувь нь нэвтэрдэг энэхүү боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Хэрэв нээгдэхгүй удвал Монголд бараа бүтээгдэхүүний хомстол нүүрлэж, үнэ өсөх, иргэдэд эдийн засгийн дарамт болохоор байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өгчээ.

“Хятадтай ямар нэгэн улс төрийн асуудал огт байхгүй. Хоёр улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар хоорондоо утсаар ярьсан. Цахим уулзалтыг ч саяхан хийсэн. БНХАУ-ын барьж байгаа бодлого бол ганцхан Монгол улсад хамаарахгүй, хил залгаа оршдог (долоон улсад) хуурай замын боомтуудад ч адил журам баримталж байгаа.

2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д Өвлийн олимп болно. Олимп болтол БНХАУ гадаад айлчлал авахгүй байхаар болсон. Бүх орны ерөнхийлөгч нар БНХАУ-д айлчлал хийхгүй байгааг мөн оюутнуудыг ч авахгүй байгааг иргэд харгалзан үзэх хэрэгтэй” гэлээ.

Товчхондоо, БНХАУ гадны улс орноос дотооддоо халдвар нэвтрүүлэхгүй гэх хатуу дүрэм, журмыг баримталж байгааг зарим хэвлэлд "БНХАУ хавар болтол хилээ нээхгүй" хэмээн ташаа мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.