"Samsung"-ийн өв залгамжлагч 70 сая воноор торгуулжээ

Өмнөд Солонгосын "Samsung" группийн өв залгамжлагч И Жэ Ён мэдээ алдуулах үйлчилгээтэй пропофол эмийг удаа дараа хууль бусаар хэрэглэсэн хэргээр 70 сая воны торгууль төлөх шаардлагатай болжээ.

Энэ нь прокуроруудын шаардсантай ижил шийтгэл аж.

Прокуроруудын тогтоосноор, "Samsung Electronics" компанийн Орлогч захирал Тэрээр тус эмийг Сөүлийн өмнөд хэсэгт байрлах гоо сайхны мэс заслын эмнэлгээс авч байсан гэнэ. 

Үүнээс өмнө, И Жэ Ён авлигын хэрэгт холбогдон, 2.5 жилийн хорих ял сонсож, шоронд хоригдсон билээ. Тэрээр өнгөрөгч 8 дугаар сард хугацаанаасаа өмнө суллагдан, албан үүрэгтээ эргэн ороод байсан юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.