? LIVE: "Тавилга захиалгаар хийнэ" хэмээн 54 иргэнээс 25 сая төгрөг залилжээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас "Орон сууц түрээслүүлнэ" гэх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн /50 гаруй удаагийн үйлдэлтэй/ онц хэрцгий аргаар бусдыг дээрэмдсэн гэх мэт цаг үеийн шинжтэй хэргийн мэдээ мэдээлэл өгч байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал энэ оны эхний есөн сарын байдлаарх бусдын амь насанд хүрсэн, дээрэмдэх, залилах, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн мэдээллийг хүргэлээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 64,1 хувь буюу 11132 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 2112 буюу 10,9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218 буюу 9,9 хувиар гэмт хэрэг буурсан байна.
Хүнийг алах гэмт хэрэг 84 гэмт хэрэг бүртгэгдсэн, нийт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 64,2 хувь нь ахуйн хүрээнд, 20 хувь нь гудамж, талбайд, 70,2 хувь нь согтуугаар үйлдэгджээ.
Залилан: Банкны залилан гэж байгаа. Таны мэйл хаяганд албан ёсны юм шиг хуурамч хаягаас банкнаас холбогдож байна. Апп бусад мэдээлэл өөрчлөгдсөн байгаа учраас та мэдээллээ явуулна уу гэж иргэдийг залилдаг.
Үнэгүй бараа гэх нэрийдлээр олон улсад нэр хүндтэй байгууллагын нэрийг барьж, залилах гэмт хэрэг гарч байна.
Мөнгө гуйх гэдэг асуудал тасралтгүй гарсаар байна. Гадаад улсад амьдардаг монгол иргэдээс болон гадаад улсын иргэдийг залилах асуудал яригдаж байна. Монгол Улсын иргэн С 2019 онд нэгдүгээр сард цахим хэрэгслээр АНУ-д амьдардаг гаднын иргэнтэй танилцсан байгаа юм. Тухайн иргэний итгэлийг нь гадны иргэн олж аван танай улсад очих хэрэгтэй байна, армид ажилладаг учраас дансаа хаалгасан учраас мөнгө хэрэгтэй байна хэмээн 8-9 мянган ам.доллар авч хохирсон асуудал шалгагдаж байна.
- Гадны улсын хүүгүй зээл олгодог гэсэн байгууллагад манай улсын иргэн хандаж, амар хялбар аргаар мөнгө олох замаар 9978 мянган ам.доллараа алдсан иргэн байна.
- БНСУ-д амьдардаг Д монгол улс руу мөнгө шилжүүлнэ гэсэн хуурамч хаяг руу орж, өөрийнхөө олон жил хөдөлмөрлөж олсон 8 сая воноо алдсан асуудлыг шалгаж байна.
- Тавилга захиалгаар хийнэ гэдэг хуурамч мэдээлэл гаргаж, 54 иргэнээс нийтдээ 25 сая төгрөг залилсан асуудлыг тогтоогоод ажиллаж байна.
- Эрэн сурвалжилж байсан Г 12 иргэнээс хуурамч цахим хаягаар "Ногоон өнгийн трактор зарна" гэж иргэдээс 51 сая төгрөгийн залилсан. Ийм хэрэгт хохирсон иргэд байвал манай газарт хандаж, хохирлоо барагдуулах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд 2905 цэгт теле камерын систем ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын хяналтад байдаг камерын 58.3 хувь буюу 1695 камер огт ажиллагаагүй байна. 1210 камер нь доголдолтой байна. Гэмт хэргийн илрүүлэлтэд чухал баримт болдог камер нь ажиллахгүй, доголдолтой байгаа нь иргэд байгууллага энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
Сүүлийн үед нийслэлд орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөх найман гэмт хэрэг гарсан боловч одоогоор эзэн холбогдогч тогтоогдоогүй байна. Эдгээр хулгайн хэргүүд нь Оргил Стар, Могул Таун, Ривер Гарден зэрэг хотхонуудад гарч, өндөр хохирол дагуулсан нь анхаарал татаж байна гэв. Эдгээр хотхонуудад харуул хамгаалалттай хэрнээ гарч байгаа нь иргэдээс харуул хамгаалалтдаа шаардлага тавьж, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.