Л.Халтар: Хэнтий аймгийн хоёр суманд 14.9 тэрбумаар нисэх онгоцны буудал барина

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ирэх онд төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, ажлуудын талаар танилцууллаа.

Тэрбээр "2022 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд "Өндөрхаан" нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд ирэх онд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үндсэндээ гаднын буюу Кувейтын хөрөнгө оруулалтаар энэ ажил хийгдэнэ.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн. " гэлээ.

246989865 281837287140010 1946716165246902443 n

0c711fc797f7b9ba9d181199c1935e33

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.