? LIVE: Боксын ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна
21 дэх удаагийн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий эхний өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр ДАШТ-ий эхний өдөр -57, -67 кг жингүүдийн нийт 29 тулаан явагдах ба манай улсаас -57кг жинд “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин Х.Энх-Амар Казахстаны тулаанчтай, -67кг жинд “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин Б.Чинзориг Гуатемалагийн тулаанчтай тус тус тулалдана.
Насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг 10.25-ны өдрөөс 11.6-ыг хүртэл спорт мэдээ, мэдээллийн Livetv.mn/sport сувгаар албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн тайлбартай (Монголын боксын холбоо) шууд дамжуулан үзүүлнэ.
ДАШТ-д хүч үзэх монголын баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг /Улаанбаатарын цагаар/ ЭНД дарж үзнэ үү.
Монголын хүчирхэг ширэн бээлийтнүүдээ уухайлан дэмжээрэй
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.