? LIVE: УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын орос хэлний мэдлэг

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Евразийн эмэгтэйчүүдийн III дугаар чуулга уулзалтад оролцож үг хэлжээ.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд эмэгтэй удирдагчид олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хангах, шинэ сорилт, аюул заналхийлэлтэй тулгарах, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн чухал зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн цаг үеийн шинэ сорилтуудад эмэгтэйчүүдийн оролцоо, зорилго, хамрах хүрээ өөрчлөгдөж байгаа. Тиймээс Эмэгтэйчүүд бид үнэнийг хүргэж, үйл явдал болон нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өгдөг байх ёстой" хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.

Түүний индэр дээрээс эх хэлээр нь тавьсан илтгэлийг хурал удирдагч ОХУ-ын холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв хэрхэн өндрөөр үнэлснийг дараах бичлэгээс үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.