Бохирдсон бээлийнүүдийг шинээр савлан экспортолжээ

Тайландын нийслэл Бангкок хотын захад байрлах агуулах газруудын шалан дээр цусны толботой, шороонд хутгалдсан бохир бээлийгээр дүүрэн хогийн савнууд байх ажээ. Тэдний хажууд цэнхэр өнгийн будгаар дүүргэсэн түмпэн байх бөгөөд дотор нь хэд хэдэн бээлий харагдана. .

211022152126 03 us medical gloves intl cmd exlarge 169

Тайланд улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг агуулах байрнууд олон бөгөөд тэд цар тахлын үед нэг удаагийн бээлийний хэрэгцээ эрс нэмэгдэхэд уг бизнесээ санаачилжээ. Эдгээр хүмүүс сая сая бээлийг шинэ мэт болгон савлаад АНУ зэрэг дэлхийн бусад орнууд руу экспортолдог байна.

211022151827 01 us medical gloves intl cmd exlarge 169

CNN сувгийн эрэн сурвалжлах баг олон сарын турш мөрдөн шалгасны дунд АНУ-д ийм бээлийг хэдэн арван саяар нь импортлон оруулж ирснийг тогтоожээ. Америк болон Тайландын хууль хяналтын байгууллага, холбогдох албаны хүмүүс уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол хохирогчид нь цар тахалтай улаан шугаманд тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд, өвчтөнүүд юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.