ОХУ-ын дарийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 16 хүн нас баржээ

ОХУ-ын Рязань мужийн дарийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 16 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайдын туслах Алексей Кузнецов мэдээлжээ. Мөн нэг хүн 80 хувийн түлэгдэлт авсан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн зааврын дагуу яамны харьяат Вишневскийн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд тусламж үзүүлэх ажилд нэгдсэн байна.

Шиловский дүүргийн Лесное сууринд гал гарсан тухай дуудлага хүлээж авсан гал сөнөөгчид 160 м.кв талбайг хамарсан гал түймрийг цагийн дотор бүрэн унтраасан гэнэ.

1337459

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.