ЭМЯ ковидын халдвар авч эдгэрсэн иргэдийн тоог мэдээлэхээ зогсоолоо
Эрүүл мэндийн яам өнөөдрөөс коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоожээ.
Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад "ЭМЯ цар тахлын халдвар дотоодод алдсан үеэс эхлэн өдөр бүр 11 цагаас иргэддээ мэдээлэл өгч эхэлсэн. Харин 2021 оны долдугаар сарын 11-ны өдрөөс өдөр бүрийн мэдээллийг зогсоож долоо хоногийн зөвхөн баасан гарагт нэгдсэн мэдээлэл өгч эхэлсэн. Харин өнөөдрөөс эхлэн эдгэрсэн тоог мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн учраас хоногийн мэдээллээс хасаж байгаа” гэлээ.
Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар халдвар авсан 344,736 тохиолдол бүртгэгдээд байгаа бол эдгэрсэн тохиолдол 506,181 болсон. Эдгэрсэн болон батлагдсан тохиолдлын тоо 160 мянга гаруйгаар зөрөөд байгаа нь ЭМЯ-ны өдөр бүрийн инфографикаас тодорхой болоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.