ЭМЯ: 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах байр суурь илэрхийлээгүй
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авна. Бүх сургууль, цэцэрлэгүүдэд ЭМЯ, УОК-той хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж байгаад үед шаттай нээнэ” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд "Коронавирусийн халдварын эсрэг вакциныг 0-12 насны хүүхдүүдэд хийх гадаад орнууд болон вакцин үйлдвэрлэгчдийн судалгааг эрүүл мэндийн байгууллага анхааралтай ажиглаж байна. Одоогоор эдгээр насны хүүхдүүдэд вакцин хийнэ гэсэн шийдвэр байхгүй байна. Бид холбоотой мэдээ мэдээллийг сайтар ажиглаж байгаа” гэлээ.
Өөрөөр хэлбэл ЭМЯ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах байр суурийг илэрхийлэхгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.