? LIVE: Жолооны курсуудын сургалтын төлбөр дахин нэмэгдэж 600 000-800 000 төгрөг болжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард жолооны курсуудын сургалтын төлбөр нэмэгдэж 400 000-450 000 төгрөг болсон байдаг. Гэтэл энэ сарын 1-нээс эхлэн сургалтын төлбөр дахин нэмэгдэж 600 000-800 000 төгрөгт хүрчээ. Ингэснээр жил хүрэхгүй хугацаанд жолооны курсуудын сургалтын төлбөр 280 000-800 000 хүртэл нэмэгдээд байна.

Монголын авто сургалтуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбат

"Жолооны курсуудын холбооноос сургалтын төлбөрийг хоёр дахин нэмсэн. Энэ нь тодорхой хэдэн хэдэн шалтгааны улмаас нэмэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Шатахууны үнэ гэхэд 7-9 сарын хооронд 41 хувь нэмэгдсэн байна. Манай сургалтын үйл ажиллагааг гол хөдөлгөх хүч нь техник хэрэгсэл, сэлбэг, шатахуун, байр түрээс, багшлах хүч байдаг. Үүнээс хамгийн гол нь шатахуун, тээврийн хэрэгсэл, сэлбэгийн үнийн өсөлт нөлөөлсөн" гэлээ.

Манай улсад бүртгэлтэй 900 гаруй авто сургууль байдаг. Эдгээр авто сургуулиудыг жилд дунджаар 50 000 гаруй хүн суралцаж төгсдөг.  Жолооны курсууд ХНХЯ-ны харьяанд байдаг ч яам үнэ төлбөр дээр нь хяналт тавьдаггүй байна. Жолооны курсын сургалтын төлбөрт хяналт тавьдаг төрийн байгууллага байдаггүй учир холбооноос нь төлбөрөө хяналтгүйгээр нэмж байгаа гэж үзэх хүн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.