Б.Баатархүү: С.Жавхлан руу 11 удаа залгаж, гурван удаагийн мэдүүлэг хүлээж аваагүй тул албадан баривчилна
Төв талбайд суулт зарлаж буй УИХ-ын гишүүн асан С.Жавхланд Эрүүгийн цагдаагийн албанаас дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар өгөх мэдэгдэх хуудсыг удаа дараа өгсөн боловч хүлээж аваагүй байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдөр /2021.10.22/ мэдэгдэх хуудсыг дахин өгсөн боловч хүлээн авахаас татгалзжээ.
Эргэн сануулахад, иргэн О.Отгонтөгс дуучин С.Жавхланг Сангийн сайдаас дөрвөн төгрөг шантаажилсан хэмээн мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор ЭЦА-наас тайлбар мэдүүлэг авахаар шаардлага хүргүүлсэн нь энэ юм. Харин С.Жавхлан тайлбар мэдүүлэг авахаар төв талбайд очсон ЭЦА-ын алба хаагчдын шаардлагад татгалзаж буйгаа илэрхийлсэн байдаг.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Хэргийг эргэн сануулахад энэ сарын 19-ны өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Баярмагнай нар сангийн сайдаас Хамаг Монгол төслийг хэрэгжүүлнэ гэж 4 тэрбум төгрөг шантаажилсан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн. Энэ асуудлыг шалгаж өгнө үү хэмээн аравдугаар сарын 20-ны өдөр О.Отгонтөгөс цагдаагийн байгууллага дээр ирж, гомдол гаргасан. Энэ дагуу цагдаагийн байгууллага хуулийн дагуу хүлээж аваад прокурорын байгууллага хүлээж авсан.
Ингээд сангийн сайд Б.Жавхлан болон тус яаманд ажилладаг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд албаны утсаар С.Жавхлан руу 11 удаа залгахад утсаа аваагүй. Энэ сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн ирээгүй. Энэ сарын 21-ны өдөр дуудах хуудас өгсөн боловч хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж авсангүй.
Хүлээж авахгүй байгаа тайлбараа янз бүрээр хэлж байх шиг байна лээ. Гэрчүүдийн яриад байгаа зүйлс үнэн бодитой эсэх талаар өөрийн биеэр ирж тайлбар өгөөч гэсэн асуудал байгаа. Дараагийн арга хэмжээ бол хуулийн дагуу албадан ирүүлэх арга хэмжээ авна” гэсэн юм.
Сэтгүүлчийн биед халдсан асуудлаар тодруулахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг нээж, шалгалтын арга хэмжээ явуулж байгаа талаар дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.