Д.Баярболд: Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штабад орон нутгийг хариуцсан баг ажиллаж байгааг УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллийн эхэнд онцоллоо.

ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд: Халдварын нэмэлт тун хийгдэж байгаа. Гуравдугаар тун нь дельта хувилбарт сайн үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар вакцинжуулалтын дархлаа тогтолт 14 хоногийн дараа өндөр өсөж байгаа дүн гарсан.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын гуравдугаар тунд 380,330 иргэн хамрагдсан байна. 30-34 насны 256 мянган иргэн II тунд хамрагдсан бол III тунд 37 мянган иргэн хамрагдсан байна. Иргэд гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна. . Гуравдугаар тунгийн хамрагдалт 22 хувьтай байна.

Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувийг хүүхэд эзэлж байна. Үүнээс вакцин тариулсан хүүхдүүд 11 хувийг нь зээлж байна. Улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Халдвар авч байгаа иргэдийн 70 гаруй хувь нь төрөл садан, гэр бүлээсээ авч байна.

12-оос доош насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа. 0-12 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах судалгааг анхааралтай ажиглаж байна. Одоогоор вакцин хийх албан ёсны шийдэл гараагүй байна. Дэлхий болон вакцин үйлдвэрлэгдчийн судалгааны ажлыг анхааралтай ажиглаж байна.

Тархалтын түвшин буурах үед 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах нь зүйтэй. Одоо дельта хувилбарын тархалт өндөр байна. ЭМЯ-наас 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах санал гаргаагүй.

Хамгийн сайн дэглэм барьдаг газар нь сургууль, цэцэрлэгүүд байна. Сургууль дээрээсээ халдвар авсан тохиолдол цөөн байгаа.
Хүүхдэд нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг, эхчүүд хичээл нь явуулахгүй, хариуцлагатай байгаа учраас халдвар тараах нь бага байна.

. Иргэд өөрт ойрхон байрлах дархлаажуулалтын цэгийг олох боломжийг олгосон аппликейшныг бүтээсэн гэж Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 31 гэхэд иргэдийг вакцинд хамруулж дуусна гэсэн төлөвлөгөө байна аж. Ор зохицуулах баг гарснаас хойш гэртээ нас барах тохиолдол гараагүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.