Жүжигчин Алек Болдвин галт зэвсгээр хүний амь хороожээ
Америкийн нэрт жүжигчин, элэглэгч Алек Болдвин Шинэ Мексико муж дахь кино зураг авалтын талбайд галт зэвсгээр нэг эрэгтэйг шархдуулж, өөр нэг эмэгтэйн амь насыг бүрэлгэжээ.
Мужийн цагдаагийн газрын мэдээлснээр Болдвин “Rust” нэртэй 19 дүгээр зууны үеийн барууныхны тухай кино зураг авалтын үеэр гал нээсэн байна. Уг кинонд тэрээр продюссерын үүрэг гүйцэтгэж, өөрөө жүжигчнээр тоглож байгаа ажээ.
Шархадсан эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан бол эрэгтэй хүнд шархдаж эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Нас барсан эмэгтэй нь киноны гэрэл зураг авалтын найруулагчаар ажиллаж байсан 42 настай Хэляна Хачинс бол эрэгтэй нь 48 настай уг киноны найруулагч Жоел Сюза болохыг мэдэгджээ.
Бонанза Грек Рэнч зураг авалтын байрлалд болсон хэргийг цагдаа нар болоод мөрдөн байцаагчид шалгаж байгаа ажээ. Цагдаа нар дуудлага ирсний дараа пүрэв гарагийн 13:50 минутын үед хэргийн газарт ирсэн байна. Одоогоор Болдвин санаатайгаар хүний аминд хүрсэн үү, аль эсвэл санамсаргүй осол байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалжуудын мэдээлэлд дурдсанаар одоогоор цагдаа нар хэн нэгнийг баривчлах болоод яллах шийдвэр гаргаагүй. Болдвин мэдүүлэг өгч байгаа бөгөөд нүдэндээ нулимстай байсан гэжээ.

Эх сурвалж: ВВС, Santa fe News Mexican
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.