Б.Ууганбаяр: Жирэмсэн эмэгтэйчүүд гуравдугаар тунд хамрагдахгүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар тунд хамрагдахыг одоогоор зөвлөхгүй байгаа. Харин 15-33 дахь долоо хоног дээрээ вакцины 1,2 дугаар тунд хамрагдах ёстой байгаа.
Өнөөдрийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь вакцины бүрэн тун буюу 1,2 тунд хамрагдсан байна" гэв.
Мөн тэрбээр, цахим орчинд гуравдугаар тунд хамрагдаад нас барсан гэсэн мэдээлэл явж байна. Энэ бол ташаа мэдээлэл гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.