Олон удаагийн үйлдэлтэй малын хулгайч нарыг үйлдэл дээр нь баривчиллаа

Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид өчигдөр үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 22:00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон .

Тухайн этгээдүүд урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан аж.

Мөн урьдчилсан байдлаар уг бүлэг этгээдүүд 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын есөн тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогджээ.

Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

neo2qb 246958850 307117027908058 768549298665349962 n x974

19p2fh 247089438 410981673890369 1271426618872278221 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.