СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-21

“Монгол ур чадвар-2021” тэмцээн эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

“Монгол Ур Чадвар-2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ.

“Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо 2021 онд зохион байгуулагдах байсан боловч коронавируст халдвар цар тахлын улмаас 1 жилийн хугацаатайгаар хойшлогдож 2022 онд зохион байгуулагдахаар болсон билээ.

.
Шанхай-2022 “Дэлхийн Ур Чадвар”-ын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцогчдыг сонгон шалгаруулахаар “Монгол Ур Чадвар–2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг гагнуур, токарь, мужаан, сантехник, цахилгаан, өрөг угсрагч, тогооч гэсэн 7 мэргэжлийн хүрээнд 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдөж байна.


Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэдлэг, ур чадвар, хандлагаараа өрсөлдөж буй Та бүхэнд амжилт хүсье. Шинэ зууны баялаг бүтээгч, мэргэшлийн өндөр ур чадвартай, зөв хандлагатай иргэн болж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож, улмаар дэлхийд гайхагдах Монгол Ур чадварыг олон улсын тавцанд харуулахыг хүсэн ерөөе. .

Монгол Улс “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр 2014 онд элссэн цагаас хойш сүүлийн 3 удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоод байна. Тухайлбал, 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн бол 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.