СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-21

Ц.Идэрбат: Андлалын хөшөөг "дараа" ярина

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын 18-р тойргоос сонгогдож шинэхэн гишүүн болсон Ц.Идэрбатаас сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрээр "УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа. Тангаргийн үгэнд бүх зүйл тодорхой байгаа. Улс орон, ард түмний эрх ашгийг нэгд тавьж ажиллана. Намрын чуулганаар хэлэлцэх гэж буй гол асуудал болох 11 дүгээр сарын 15-наас өмнө Төсвийн хуулийг батлах ёстой. Тэгэхээр эхний ээлжинд Төсвийн хуульд анхаарал хандуулна" гэлээ.

-Танд санал өгөөгүй иргэдийн саналыг цаашид та яаж татах вэ?

-Сонгуулийн ирцийн тухайд СЕХ-оос асууж тодруулах нь зөв байх. СЕХ-ны дарга зохион байгуулалтын асуудлаа чуулган дээр хэлсэн. Энэ удаагийн сонгуульд зөвхөн МАН-ын гишүүд оролцсон гэж бодохгүй байна. Миний хувьд ийм тийм гэж байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байх.

-Хэнтий аймагт хөрөнгө оруулалтын чиглэлээр хэр их төсөв тавигдсан бэ. Ялангуяа Андлалын хөшөөг та юу гэж бодож байна?

-Хэнтий аймагт сүүлийн үед хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна гэж байгаа нь үнэн. Тийм тоо байгаа. Энэ бол 2016-2020 оны хугацаанд ЗГ-аас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд тавьсан тоо. Гэхдээ уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд түүхэн аялал жуулчлал хэмээн Хэнтий аймаг руу хөрөнгө оруулалтууд хуваарилсан. Энэ ажлыг дараа тухтай ярих болно. Ялангуяа Андлалын хөшөөг. Миний хувьд та бүхэнд нээлттэй байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.