БНХАУ-д зоогийн газарт хий дэлбэрчээ

БНХАУ-ын Лиаонинг мужийн нийслэл, есөн сая хүн амтай. Өнөөдөр өглөө болсон дэлбэрэлтийн улмаас гэмтэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Зоогийн газар байрладаг барилгад оршин суугчдын орон сууц болон худалдааны төв байрладаг байна. Холбогдох албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Ослын газарт гал сөнөөх 25 машин, 110 гал сөнөөгч ажиллаж байгаа аж. Дэлбэрэлт хүчтэй байснаас ойролцоох барилгуудын цонх, шил хагарч, автомашинууд өртсөн байна. Зоогийн газрын ойролцоох гудамж үнс нурам, хогоор дүүрчээ. Тиймээс явган зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, гудамжуудыг битүүмжилжээ.

211020232720 02 shenyang china gas explosion 1021 exlarge 169

Өнгөрсөн зургадугаар сард Хятадын төвд байрлах зах дээр хий дэлбэрсний улмаас 25 хүн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.