СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-10-21

Д.Ганбат: "Силикон яам"-ыг дэмжихгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төслийг өргөн мэдүүлж өнөөдөр /2021-10-21/ УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлээ. 

Тэрээр "Монгол улс таван яамтай байсан. Болоод л байсан. Есөн яамтай ч байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед баахан яам байгуулж орон тоо нэмэх гээд байна. Манжийн үед байгаагүй яамыг МАН-ын үед байгуулж байна. Ерөнхий сайд эмэгтэй найздаа зориулж яам байгуулж өгч байгаа юм байна. Эдийн засгийн яам байгуулаад эдийн засаг сайжрахгүй. Цахиурын хөндий байгуулж байж цахим хөгжил ирдэг болохоос Цахим яам байгуулж хөгжихгүй. Тэрэнд орвол Ковидын яам байгуул л даа. 

Өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталчихаад яаж яам байгуулж чадаж байна аа. Миний хэлснээр та нар надад гурван сайдын суудал өгнө ч гэж юу байхав" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
122.201.24.126

Hogjiltoi biton sh uuuu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.