СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-10-21

ЧУУЛГАН: Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг байнгын хорооны гишүүнээр тус тус томилов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үр дүнгээр МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцээд нийт гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүллээ. 

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооноос, Д.Бат-Лутыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Бат-Лутыг Үйлдвэржилтийн байнгын хороонд, Э.Батшугарыг Инноваци, цахим бодлогын болон Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны, Ц.Идэрбатыг Инноваци, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.