СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөрөг тайлбар: Хэн нь хэнийгээ бүлгээс хөөв?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Тавхан сарын өмнө төв талбайд тас тэврэлдэн хамт хонож, аяга цайгаа хувааж уун, амьсгалаараа нэгнээ дулаацуулж асан УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хөнжил дотроо хөлөө жийлцэж, хэдэн хэсэг тарж орхилоо.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат өнгөрөгч долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг бүлгээсээ хөөж байгаагаа зарласан. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлэгтээ оруулахгүй гэж мэдэгдсэн. Үргэлжлүүлэн, өнөөдөр өглөө .
Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан тэргүүтэй долоон гишүүн нь сөрж хуралдаад,

Товчхондоо, УИХ-ын гишүүн Б.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувиар Н.Ганибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг бүлгээсээ хөөсөн бол зөрүүлээд Н.Ганибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нар Б.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас нь чөлөөллөө.

Ардчилсан намын жинхэнэ дарга нь хэн бэ гэдэг тааврын хариуг өнөө хүртэл олж чадаагүй байтал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь хэн бэ, хэн нь бүлгийн гишүүн, хэн нь бүлгийн гишүүн биш вэ гэдэг шинэ тааврууд гараад ирлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.